Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр цэргийн ёслолын жагсаал болно

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бүрэлдэхүүн Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаал Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр цэргийн ёслолын жагсаал болно
Өнөөдөр цэргийн ёслолын жагсаал болно. Зураг: МҮОНРТ

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бүрэлдэхүүн Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаал Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр болно.

Цэргийн ёслолын жагсаалд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг, Тусгай хүчний цэргийн командлал, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль зэрэг 14 байгууллагын 4000 гаруй алба хаагч оролцоно.

Хуваалцах