Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Цэвэр агаар" дээд хэмжээний чуулган болно

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 02-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "Цэвэр агаар" дээд хэмжээний чуулган болно
ӨНӨӨДӨР: "Цэвэр агаар" дээд хэмжээний чуулган болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 02-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Улаанбаатар зочид буудал

08:00 цагт: "Шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахимжилт ба шинэчлэлт" хэлэлцүүлэг болно. Утас: 70116065, 88047845


“Улаанбаатар” чуулга

09:00 цагт: Хөгжлийн банктай холбоотой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болно.


Шангрилла зочид буудал

09:30 цагт:Ази Номхон далайн нийгэм эдийн засгийн комиссын /UNESCAP/ "Цэвэр агаар" дээд хэмжээний чуулган болно. Тус арга хэмжээнд 53 орны 200 гаруй төлөөлөгч оролцоно. Утас: 8803888


Нийслэлийн Онцгой байдлын газар

11:00 цагт: Монгол Улсад “Хурандаа” цол олгож эхэлсний 87 жилийн ой, “Монгол хурандаагийн өдөр”-т зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас: 86150069

Хуваалцах