ӨНӨӨДӨР: "Цэвэр ус- Эрүүл хүүхэд" төслийн нээлт болно
Өнөөдөр буюу 2016 оны аравдугаар сарын 22-ны бямба гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2016 оны аравдугаар сарын 22-ны бямба гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
"Хүрэлтогоот" одон орон судлалын төв
09.30 цагт: Нийгэм эдийн засгийн салбарын залуу судлаачдын ээлжит хуралдаан болно.
Сүхбаатарын талбай
10.00 цагт: Эрүүл мэндийн сайдын 356 тоот тушаалын дагуу Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд нийслэлийн ахмад настнуудыг биеийн тамир спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, эрүүл насжилтыг сурталчлах болон ахмад залуу үеийн холбоог сайжруулах, ахмадын эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Хөдөлгөөн – Эрүүл мэнд” явган аялалыг зохион байгуулна. Утас: 88626823, 99780134
Улаанбаатар хот
11.00 цагт: Монгол Улсад амьдарч буй ОХУ-ын иргэд мод тарих арга хэмжээ болно. Манай улсад амьдарч буй Оросын иргэдийн 80 хувь УБТЗ-д ажилладаг байна. Утас: 86116589, 99906589
"Дүнжингарав" худалдааны төв
12.00 цагт: Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагааг сурталчлах "Бид өвөлд бэлэн" нэгдсэн өдөрлөг болно. Утас: 86063600
Ван Ханддоржийн өргөө
12.30 цагт: Сургууль бүр дээр цэвэр усыг шууд уух боломжийг нэмэгдүүлэх, хүүхэд бүр, цаашлаад гэр бүлийн гишүүд бүр цэвэр усыг тогтмол уух дадалтай болгох зорилготой "Цэвэр ус- Эрүүл хүүхэд" төслийн нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 96969983, 88111465
Монголын Залуучуудын холбоо
14.00 цагт: Залуучуудын хөгжлийн Полиси төвийн 27 жилийн ойн баярын хүрээнд "Megaskills" төслийн хаалтын арга хэмжээ Залуус танхимд болно. Утас: 95051333


















