ӨНӨӨДӨР: “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 85 дахь удаагийн арга хэмжээ болно
- Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
БЛЮ СКАЙ ЗОЧИД БУУДАЛ
08:30 цагт: "Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх" хэлэлцүүлэг болно.
Шангри-ла
10:00 цагт: Америкийн худалдааны танхимаас “Хувийн хэвшилд тулгуурласан өсөлт Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл” сэдэвт уулзалт зохион байгуулна. УИХ-ын гишүүн Т.Доржханд, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Жон Ченг, эдийн засагч Д.Жаргалсайхан / Jargal DeFacto /, Мандал санхүүгийн группийн үүсгэн байгуулагч, эдийн засагч Ө.Ганзориг нар илтгэгчээр оролцоно. Утас: 99091557
Төрийн ордон
11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргасан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийнэ. /Ёслол, хүндэтгэлийн А танхимд/
Цус Сэлбэлт, Судлалын Үндэсний Төв
11:00 цагт: “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 85 дахь удаагийн арга хэмжээг Монголын аялал жуулчлалын холбоо ТББ 6 дахь жилдээ хамтран зохион явуулна.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо
11:30 цагт: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, иргэдийн цалин хөлсний худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99027019
“Үндэсний мэдээллийн төв”
12:00 цагт: Монголын худалдаачдын холбоо ТББ-аас Төрд хүргүүлсэн дөрвөн шаардлагаа дахин шаардах 4 дүгээр сарын 18-нд Сүхбаатарын талбайд болох эсэргүүцлийн жагсаалынхаа талаар мэдээлэл хийнэ.


















