Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "ТТ 9440-MOН: Усны засаглалыг шинэлэг арга замаар хэрэгжүүлэх нь" төслийн хурал болно

Өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 4-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "ТТ 9440-MOН: Усны засаглалыг шинэлэг арга замаар хэрэгжүүлэх нь" төслийн хурал болно
ӨНӨӨДӨР: "ТТ 9440-MOН: Усны засаглалыг шинэлэг арга замаар хэрэгжүүлэх нь" төслийн хурал болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 4-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Төрийн ордон

10:00 цагт: Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан "Их засаг" танхимд,

14:00 цагт: Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан "Үндсэн хууль" танхимд,


Блюскай зочид буудал

09:00 цагт: Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Япон сан, Өндөр түвшний технологийн сангийн санхүүжилттэй "ТТ 9440-MOН: Усны засаглалыг шинэлэг арга замаар хэрэгжүүлэх нь" төслийн хаалтын хурал /Кристал танхимд/ болно. Утас: 88071041


”Ган зам” палас

11:00 цагт: Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт төмөр замын салбарт тулгамдсан асуудал-гарц шийдлийн талаар санал солилцох нээлттэй уулзалт зохион байгуулна. Утас: 88057167

Хуваалцах