Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдана

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, хурал дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва нар нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвд ажиллана. Тус төвийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ нийслэлийн удирдлага тулгамдаад буй зарим асуудлыг нь шийдвэрлэх юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдана
ӨНӨӨДӨР: Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдана. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв

09:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, хурал дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва нар нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвд ажиллана. Тус төвийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ нийслэлийн удирдлага тулгамдаад буй зарим асуудлыг нь шийдвэрлэх юм. Хаяг: Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв нь XIII хороолол, "Баянцээл" худалдааны төвийн эсрэг талд... Утас: 70119921, 99268461

Холидэй Инн зочид буудал

09:00 цагт: “Ойн хомсдол, доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг” болно. Уг хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаач, олон нийт, холбогдох бусад оролцогч талуудаар хэлэлцүүлэх, тэднээс санал авах, баталгаажуулах зорилготой. Утас: 88054040

Хангарди ордон

10:30 цагт: Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар Тэргүүлэгчдийн баталсан 70 дугаар тогтоолын хүрээнд хийж буй ажлын явц, эхний үр дүнг тайлагнана. Утас: 70119921, 88084523

СУИС-ийн “Оюутан” театр

12:00 цагт: СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн “Ардын урлаг, бүжиг судлал”-ын профессорын багийн Тэргүүлэх профессор, Ардын багш С.Дуламын “Эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган” гурван боть номын нээлт болно. Утас: 99237173

Хуваалцах