ӨНӨӨДӨР: "Түгжрэлийн шийдэл" хэлэлцүүлэг болно
Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 16-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 16-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
“Туушин” зочид буудал
09:00 цагт “Цахим хөгжлийн хурдасгуур” форум болно. Тус форумаар мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтын орчин, дижитал эдийн засгийг хэрхэн бий болгох вэ талаар салбарынхан хэлэлцэнэ. Утас: 94999598
“Blue Sky” зочид буудал
09:00 цагт: “Хүнээ дээдэлж-Хамтдаа хөгжье” зөвлөлдөх уулзалт болно.
09:30 цагт: "Түгжрэлийн шийдэл" хэлэлцүүлэг болно. Улаанбаатар хотын иргэдийн амьдралд алхам тутамд тулгарч буй автомашины түгжрэлийг хэрхэн шийдэх, ямар гарц гаргалгаа байгааг ярилцана.
Соёлын төв өргөө
10:00 цагт: ХЗДХЯ-наас Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 91907777
Ардчиллын өргөө
11:00 цагт: Ардчилсан намын “4/11 Мэдээллийн цаг” болно. АН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Нийслэлийн АН-дэд дарга Д.Энхтуяа нар оролцоно.
Сүхбаатарын талбай
14:00 цагт: Төрийн үйлчилгээний албан хаагчид жагсаал зохион байгуулна. Утас: 99027019
ШУТИС-ийн хичээлийн I байр
16:00 цагт: БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөр болон Магистрын хөтөлбөрт хамрагдаж Япон Улсад суралцах болзол хангасан 45 оюутанд батламж гардуулна.


















