ӨНӨӨДӨР: Төрийн бус байгууллагууд нэгдэж, УИХ-д сануулга хүргүүлнэ
QS байгууллагын удирдлага, төлөөлөгчид оролцсон “Монголын их, дээд cургуулиудын олон улсжилт: Дэлхийн түвшинд очих зам” сэдэвт сургалт-хэлэлцүүлэг МУИС-ийн Номын сангийн 502 тоотод болно. Утас: 99002019, 80016984
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна -
МУИС-ИЙН НОМЫН САН
08:30 цаг: QS байгууллагын төлөөлөгчид МУИС, АШУҮИС-ийн удирдлагуудтай гурван талт уулзалт хийнэ. Утас: 99002019, 80016984
10:00 цаг: QS байгууллагын төлөөлөгчид МУИС-ийн Номын сан, лабораторитой, 11:00 цагаас АШУҮИС-тай танилцана. Утас: 99002019, 80016984
13:30 цаг: QS байгууллагын удирдлага, төлөөлөгчид оролцсон “Монголын их, дээд cургуулиудын олон улсжилт: Дэлхийн түвшинд очих зам” сэдэвт сургалт-хэлэлцүүлэг МУИС-ийн Номын сангийн 502 тоотод болно. Утас: 99002019, 80016984
"HOLIDAY" ЗОЧИД БУУДАЛ
09:00 цагт: “Эрүүл мэндийн тусламжийн чанар, өвчтөний аюулгүй байдал, ёс зүй” үндэсний чуулган Holiday inn зочид буудлын 2 давхрын зааланд болно. Утас: 99179899, 86885060
Хууль зүйн үндэсний хүрээлэн
09:00 цагт: "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд хийсэн "Эрх зүйн анхан шатны мэдлэг, боловсрол олгож буй өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага" сэдэвт судалгааны ажлын тайлангийн хэлэлцүүлэг тус хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.
КОРПОРЭЙТ КОНВЕЙНШН ЦЕНТР
09:00 цагт: "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам" хэлэлцүүлэг Корпорейт Конвейншн центрийн Улаанбаатар танхимд болно.
ТӨРИЙН ОРДОН
09:30 цагт: QS байгууллагын төлөөлөгчид НББСШУ-ны Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн А.Ундраа нартай уулзана. Утас: 99002019, 80016984
14:00 цагт: Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.
14:30 цагт: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.
ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Төрийн бус байгууллагууд нэгдэж, УИХ-д сануулга хүргүүлэхээр болсон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
БУЯНТ-УХАА СПОРТ ЦОГЦОЛБОР
12:00 цагт: Нийслэлийн иргэдийн спортын долоодугаар наадмын нээлт болно. Тус наадмын шигшээ тэмцээнүүд энэ даваа, мягмар гарагуудад 09:00-17:00 цагийн хооронд Буянт-Ухаа спорт цогцолборт болно.


















