Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Өнөөдөр төв замыг түр хугацаагаар хаана

Нийслэлийн таван цэгээс хөгжимтэй парад алхаж, Чингисийн талбайд цуглан нэгдсэн тоглолт хийх юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр төв замыг түр хугацаагаар хаана
Өнөөдөр төв замыг түр хугацаагаар хаана. Зураг: МҮОНРТ

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярт зориулсан хөгжимтэй парад өнөөдөр болох тул төв замыг 12:00 цагаас эхлэн түр хаана.

Нийслэлийн таван цэгээс хөгжимтэй парад алхаж, Чингисийн талбайд цуглан нэгдсэн тоглолт хийх юм. Үүнд ЗХЖШ-ын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, БХИС-ийн ЦХС-ийн найрал хөгжим, "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид, ХХЕГ, ОБЕГ-ын нэгдсэн найрал хөгжим зэрэг оролцоно.

Тодруулбал, зүүн дөрвөн зам, баруун дөрвөн зам, бага тойруу, Баянбүрд, Их хуралдай гэсэн таван цэгээс хөгжимтэй парад алхана.

Хуваалцах