Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Төрийн ордон

10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын чуулганы нэгдсэн хуралдаан болно.


МУИС-ийн Номын сан

10:00 цагт: Web of Science буюу олон улсад өндөр эрэмбэ бүхий мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн МУИС-ийн зохиогчдод цом гардуулах ёслол болно. Web of Science-д бүртгэлтэй сэтгүүл буюу олон улсад өндөр эрэмбэ бүхий мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх нь тухайн эрдэмтэн, их сургуулийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг илтгэдэг байна. Утас: 99002019


Хангарди ордон

10:00 цагт: Хот байгуулалт, хөгжлийн газрын үйл ажиллагааг цахимжуулах eBARILGA цахим систем ашиглалтад орж буй талаар мэдээлэл өгнө. Тус систем нэгдсэн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож байгаа. Утас: 99037310


Монгол ньюс мэдээллийн төв

10:00 цагт: “Хуультай хулгайг таслан зог­­­соо­­­­хыг шаардаж байна” мэдэгдлийг УИХ, Засгийн газарт хүр­­гүүлэх талаар Ир­гэ­дийн оролцооны нэг­дэл намын дарга Ц.Оюун­­гэрэл тайлбар, мэ­­дээлэл хийнэ.


Ардчилсан намын байр /С.Зориг агсны хөшөөтэй/

11:30 цагт: Ардчилсан намаас Авлигатай тэнцэх газарт МАН-ын нэр бүхий гишүүдийг шалгуулж буй талаар мэдээлнэ.


Пума Империал Зочид буудал

12:00 цагт: "Сэргийлэх боломжтой эхийн өвчлөл эндэгдлийг бууруулах олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа"сэдэвт төрийн болон төрийн бус байгууллага, иргэд сэтгүүлчидтэй уулзах хэлэлцүүлэг болно. Утас: 99083463


НҮБ-ын байр

17:30 цагт: Боловсролын сэтгэл зүйчийн сургалтын төгсөгчдөд сертификат гардуулах үйл ажиллагаа болно. Утас: 94005969

Хуваалцах