Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга Г.Занданшатар Хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно

- Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 1-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга Г.Занданшатар Хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно
ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга Г.Занданшатар Хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 1-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Сүхбаатар дүүргийн гуравдугаар сургууль

08:00 цагт: УИХ-ын дарга Г.Занданшатар Хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно.

Соёлын яамны үзэсгэлэнгийн танхим

10:00 цагт: Эх хэлний өдрийг тохиолдуулан “Монголын сайхан бичигтэн-2021” улсын уралдааны бага болон ахлах ангийн төрөлд түрүүлсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын сурагч эгч дүү Ү.Энхжин, Ү.Эмүжин нар Уран бичлэгийн үзэсгэлэнгээ дэлгэнэ.

Тусгай дунд 29 дүгээр сургууль

12:00 цагт: Тусгай дунд 29 дүгээр сургуулийн сурагчдын хүсэлтэд үндэслэн “Уран бичигтэн” уран бичлэгийн сургалтыг хичээлийн хөтөлбөрт оруулсан бөгөөд уран бичлэгийн анхны хичээл орно.

“Нарны үрс” цэцэрлэг

13:00 цагт: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн төрийн бус өмчийн “Нарны үрс” цэцэрлэгийн ажилтай танилцана.

Хуваалцах