Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Эхийн алдар" одонтой эхчүүдтэй уулзана

12:45 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд "Хүсэл зорилгоо нэгтгэе" холбооноос төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: УИХ-ын гишүүн С.Ганбаатар  "Эхийн алдар" одонтой эхчүүдтэй уулзана
ӨНӨӨДӨР: УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Эхийн алдар" одонтой эхчүүдтэй уулзана. Зураг: МҮОНРТ

08:30 цагт Сант Марал сангаас Монгол Улсын бизнесийн орчны судалгаанд суурилсан хэлэлцүүлэг Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэлнэ. Хэлэлцүүлэгт АНУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь Америкийн Худалдааны Танхим, АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төсөл, зарим компаниудын төлөөлөл оролцоно.


10:00 цагт Японы Токио хотноо ирэх хоёрдугаар сарын 1-нд болох Хахүхо аваргын нэрэмжит "Hakuho cup" өсвөр үеийн олон улсын сүмо бөхийн тэмцээнд оролцох Монголын тамирчдад хувцас хэрэглэл гардуулах арга хэмжээ Их шавийн дээд сургуулийн байранд болно.


11:00 цагт МАХН-ын төв байранд тус намын Нарийн бичгийн дарга З.Батбаяр 2016 оны сонгуульд МАХН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт багтах асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 334477


12:00 цагт УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Эхийн алдар" одонтой эхчүүдийн төлөөлөлтэй МҮЭСТО-нд уулзалт хийнэ.


12:45 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд "Хүсэл зорилгоо нэгтгэе" холбооноос төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

Хуваалцах