ӨНӨӨДӨР: УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ
- Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ.
Офицеруудын ордон
10:00 цагт: "Монгол Улсын Батлан хамгаалахын цагаан ном"-ын гурав дахь хэвлэлийн нээлт "Соёмбот танхим"-д болно. Утас: 88083162
“Үндэсний мэдээллийн төв”
11:00 цагт: Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос Хуванцар хог хаягдлын эсрэг дэлхийн өдрөөр хийж буй ажлаа танилцуулна.
Төрийн ордон
11:30 цагт:“Монголын эдийн засгийн форум - 2022” урьдчилсан хэлэлцүүлэгтэй холбоотой хэвлэлийн хурал болно.


















