Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ

1.Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд: Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ
Өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

11: 40 цагт Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа болно.

УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан:

10 дугаар сарын 1-ний лхагва гарагт намрын ээлжит чуулганы нээлтийн ажиллагааны дараа:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд

УИХ-ын Байнгын хорооны хуралдаан:

14:00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны хуралдаан “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

  • Намрын ургац хураалтын явцын талаар мэдээлэл сонсох;

  • “Монгол орны ойн цэвэрлэгээний талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох;

  • Туул голын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсох.


14:00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тухай /зөвшилцөх/;

  • Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийн тухай /зөвшилцөх/.

Хуваалцах