Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: УИХ-ын сонгуулийн Хэнтий аймагт явагдах нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ

- Өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: УИХ-ын сонгуулийн Хэнтий аймагт явагдах нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: УИХ-ын сонгуулийн Хэнтий аймагт явагдах нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 12ы өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Туушин зочид буудал

08:30 цагт: "Эрдэнэс-Тавантолгой" ХК Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран "Эрдэнэс-Тавантолгой - Инноваци, үйлдвэрлэл" зөвлөгөөнийг зохион байгуулна. Зөвлөгөөнд "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн удирдлагууд, Шинжлэх ухааны академи, МУИС, ШУТИС болон холбогдох бусад байгууллагуудын эрдэмтэн, судлаач, эдийн засагчид оролцон өөрсдийн илтгэлийг танилцуулна. Утас: 99100378

Засгийн газрын XI байр

11:00 цагт: Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг дахь 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: Хувийн хэвшлийнхэн болон судлаачид хамтран агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах төсөл боловсруулснаа ҮАБЗ-д танилцуулахыг хүсч байгаа талаараа мэдээлэл хийнэ.

Хуваалцах