ӨНӨӨДӨР: "Ухаалаг хэрэглэгч-Цэвэр эрчим хүч" нээлттэй өдөрлөг болно
Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Төрийн ордон
09:00 цагт: Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг шалгах Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ.
10:00 цагт: УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт болно. /“Их хуралдай” танхимд/
12:30 цагт:Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан болно. /“Их засаг” танхимд
Эрх чөлөөний талбай
11:00 цагт: Олон улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Ухаалаг хэрэглэгч-Цэвэр эрчим хүч" нээлттэй өдөрлөг зохион байгуулагдана.
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв
11:00 цагт:Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын малчид уул уурхайн компанид олгосон лицензээс үүдэн мал маллан амьдрах боломжгүй болж байгаа талаар мэдээлж, Эрүүгийн цагдаагийн алба, АТГ-д хандаж буй талаар мэдээлнэ.
“Чингис хаан” музей
11:40 цагт: Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит яруу найргийн “Тэнгэрийн хүү” улсын хоёрдугаар наадам болно.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар
12:00 цагт: Цахим гадаад пасспорт олгожх эхлэх нээлтийн ажиллагаа болно. Тус арга хэмжээнд ХЗДХ-ын сайд, УБЕГ-ын дарга болон бусад албаны хүмүүс оролцоно.
Гандантэгчэнлин хийд
13:00 цагт: “Хамаг монголчууд бүү мартагтун” баримтат контент нэвтрүүлгийн хоёр дахь цувралын нээлт болно. /Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд/
Яармаг. Cedar city хотхон
17:00 цагт:Европын Сэргээн Босголтын Хөгжлийн Банкны "Хөх тууз" хөтөлбөрт Нэкст электроникс ХХК нэгдэн, гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болно. Утас: 99010543
Соёлын төв өргөө
18:00 цагт: “Шөнө буусан аадар” жүжгийн нээлт, улаан хивсний ёслол болно. Утас: 99050344.
Монарти арт галерей
18:30 цагт: Олон улсын усан будгийн мастер Д.Батнасан, чөлөөт уран бүтээлч Л.Саранчимэг нарын уран бүтээлийн “BEAUTY OF SPRING” үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 94115750


















