Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно

Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган зорчихыг зөвлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно
Өнөөдөр Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно. Зураг: МҮОНРТ

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэдээллээ.

Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган зорчихыг зөвлөлөө.

-Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
-Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
-Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Хуваалцах