Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Улаанбаатарт бүх нийтийн их цэвэрлэгээтэй

10:00 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Улаанбаатарт  бүх нийтийн их цэвэрлэгээтэй
ӨНӨӨДӨР: Улаанбаатарт бүх нийтийн их цэвэрлэгээтэй. Зураг: МҮОНРТ

09:00 цагт Засгийн газрын XI байранд Монголын баг, сумдын үндэсний холбооноос зохион байгуулж буй "Үндэсний уламжлалаа дээдэлье" Манлайлагчдын чуулган-2015 арга хэмжээ болно.


10:00 цагт Сүхбаатар дүүргийн хурлын зааланд “Уран жиргээ -2015” уралдаан болно. Тус наадам нь Дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол, бүтээлийг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах, уран уншлагын ур чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Уралдаан сургуулийн өмнөх нас буюу цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн бага нас 1-5-р анги, сургуулийн дунд нас 6-9 дүгээр анги, сургуулийн ахлах нас 10-12 анги гэсэн 4 насны ангилалаар шалгаруулна. Утас: 91399149


10:00 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна.


10:25 цагт Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа оргилд /6962 метр/ амжилттай авирсан “Хайрхан аялагч” клубын уулчдын баг Чингис Хаан ОУ-ын нисэх буудалд эх орондоо газардана. Утас: 88033316


11:00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд Монголын Залуучуудын Нэгдсэн Намыг үүсгэн байгуулах Анхдугаар хурал болно. Утас: 77175406


12:00 цагт Монголын хөрөнгийн бирж санаачлан Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв болон үнэт цаасны компаниудтай хамтран анх удаа зохион байгуулж буй “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээ Монголын хөрөнгийн биржийн арилжааны танхимд үргэлжилнэ. Утас: 310506(105), 88116173, 99193435


15:00 цагт Богд хааны ордон музейн “Хаан туульсийн өргөөнд” ардын язгуур урлагийг өвлөгч Жилкэрийн ес дэх удмын туульч А.Балдандорж “Аргил цагаан өвгөн” туулийг бүрэн эхээр нь хайлна. Туулийг хайлах зан үйлийг баримтлах тал дээр нэлээд анхаарах бөгөөд туулийн эхэнд “Арван Алтайн магтаал”-ийг бүтэн хайлж туулийн завсарлагаар ардын уламжлалт бий биелгээ, морин хуурийн татлага, цуур, ятга хөгжимдөж язгуур урлагийн бэсрэг тогтолт хийж, туульд гарч байгаа үйл явдлыг тайлбарлах юм. Эртний Монголчууд тууль хайлж өөрсдийн ажил үйлс, хувь заяаныхаа заслыг хийлгэдэг байсан бөгөөд “Аргил цагаан өвгөн” тууль нь хар цагаан хэл амыг дарах, эд баялгыг дуудах, онгод хийморийг сэргээх увидастай гэж үздэг.


15:00 цагт /орон нутгийн цагаар/ “Бичиг баримтын зөрчил болон визний ангилалын шилжилт хөдөлгөөн” сэдэвт хэлэлцүүлэг БНСУ-ын Сөүл хотын "Сөүл-Глобал" төвд болно. Энэ удаагийн хэлэлцүүлэгт БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын албаны монгол иргэдийг хариуцсан төлөөлөгч болон тухайн чиглэлээр хууль зүйн үйлчилгээ эрхлэн явуулдаг байгууллагууд хамтран оролцоно. Утас: 010-6464-0963, 010-4521-5951


"Элит" ресторанд Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлөөс Цагаан сарын баярыг тохиолдуулан нутгийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ. Утас: 99414740


Чингисийн талбайд Сар шинийн үзэсгэлэн худалдаа болно. Утас:99193292

Хуваалцах