Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалт болно

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалт болно
ӨНӨӨДӨР: “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалт болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Блю Скай Зочид буудал

09:00 цагт: Монгол Улсад агаарын тээвэр, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдааг хангах, сурталчлан таниулах агаарын тээвэр, аялал жуулчлалыг хөгжүүлэх , бизнес эрхлэгч аялал жуулчлалын тур оператор компаниудыг дэмжин ажиллахаар МИАТ болон Монголын аялал жуулчлалын холбоо санамж бичиг үйлдэх уулзалт болно. /Диамонд танхим/


Төрийн ордон

10:00 цагт:“Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалт Төрийн ордны "Их Монгол" танхимд болно.


UB Grand зочид буудал

12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх мэргэшсэн хуульчдын багаас хэрэгжүүлсэн Монгол дахь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн орчны үнэлгээний үр дүн, зөвлөмжийг хуульч, хууль тогтоогч, холбогдох албан тушаалтнуудад танилцуулна. Утас: 89017101, 99186068


Монгол Ньюс мэдээллийн төв

12:00 цагт: Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын хөтөлбөрт ороогүй самбо бөх, дугуй, хүндийн өргөлт, буудлага, гимнастик, даамын спортын холбоодын төлөөллөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

Хуваалцах