Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Улсын төсөв-2023" иргэд, хөдөлмөрчдийн цуглаан зохион байгуулагдана

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "Улсын төсөв-2023" иргэд, хөдөлмөрчдийн цуглаан зохион байгуулагдана
ӨНӨӨДӨР: "Улсын төсөв-2023" иргэд, хөдөлмөрчдийн цуглаан зохион байгуулагдана. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Төрийн ордон

09:00 цагт: Төрийн ордны зүүн хойд хаалганы дэргэд өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, Монгол Улс дефолт зарлах хэмжээнд ирсэн талаар иргэн н.Мишиг мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн асуудал, хөдөлмөр эрхлэлт, бодит байдлыг олон нийтэд таниулах зэрэг олон талын ач холбогдолтой "Учралын баяр - 4" төсөлд шалгарсан хүүхдүүдийг хүлээн авна. Утас: 99103830

14:00 цагт: Хууль зүйн байнгын хорооноос Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордны "Үндсэн хууль" танхимд зохион байгуулна.


Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК

10:00 цагт: Төрийн өмчөөс олон нийтийн болж IPO гаргах компаниудын удирдлагуудад зориулсан сургалт зөвлөгөөн болно.


Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт:2008 оны 7-р сарын 1-нд хохирсон хүмүүсийн ар гэрийн төлөөллүүд шинээр илэрсэн баримттай мэдээлэл хийнэ.


Байгаль орчин, аялал жуулчлалын яам

11:00 цагт: Улаанбаатар хотын 20 байршилд агаарын чанар хэмжигч төхөөрөмж суурилуулж байгаа талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлалаа. Утас 88038882


Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төв

11:00 цагт: Нийслэлийн зургаан дүүргийн ахмадын төлөөлөл тэтгэвэрийн зөрүүг арилгах асуудлаар төр засгийн удирдлагуудад шаардлага хүргүүлнэ.


Монгол ньюс мэдээллийн төв

11:00 цагт: Гадаадын иргэний өмчийг эзгүйд нь шүүг­­чийн за­хи­­рам­жаар булааж авдаг ба­­­римтуудын талаар өм­гөө­­­лөгч Х.Номин­­­цэцэг мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Иргэдтэй холбоотой газрын маргаанд тайл­бар хийхээр “Эсү трейд” ХХК-иас хэвлэлийн бага хурал зарлалаа.


Д.Сүхбаатарын талбай

12:00 цагт: МҮЭХ-ноос Монголдоо хөдөлмөрлөж сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө "Улсын төсөв-2023" иргэд, хөдөлмөрчдийн цуглааныг улс орон даяар зохион байгуулна. Утас: 95115380, 99149240

Хуваалцах