ӨНӨӨДӨР: Уралдаанч хүүхдийн осол гэмтлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ
- Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
“Монгол ньюс” мэдээллийн төв
11:00 цагт:Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2022”-ын үр дүнг танилцуулна.
11:30 цагт: “Болор” төрийн бус байгууллагаас нийслэлийн залуучуудад зориулсан “Эрх чөлөө, эв найрамдал” уриатай “Гэрэл асаая” шоу тоглолтын талаар мэдээлэл хийнэ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
11:30 цагт: Уралдаанч хүүхдийн осол гэмтлийн нөхцөл байдал болон бусад осол гэмтлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран мэдээлэл хийнэ. Утас: 262363
Улсын дээд шүүх
12:00 цагт: Улсын дээд шүүхээс “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх, тулгамдаж буй асуудал” сэдвээр сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулна. Утас: 99183248, 99122141
“Үндэсний мэдээллийн төв”
12:30 цагт: “Эх нутаг хүн зон олноо хамгаалъя” төрийн бус байгууллагаас Үндсэн хуулийн өөрчлөлт, Төрийн дууллын утгын алдаа, модон сүлдийг өөрчлөх талаар мэдээлэл хийнэ.


















