Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Усны салбарын эрх зүйн орчин ба тулгамдсан асуудлууд” хуралдаан болно

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Усны салбарын эрх зүйн орчин ба тулгамдсан асуудлууд” хуралдаан болно
ӨНӨӨДӨР: “Усны салбарын эрх зүйн орчин ба тулгамдсан асуудлууд” хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв

09.30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилан зохион байгуулж буй “Цэнхэр алт” Үндэсний чуулганыг угтсан “Усны салбарын эрх зүйн орчин ба тулгамдсан асуудлууд” салбар хуралдаан болно.


“Шангри-Ла” зочид буудал

10:00 цагт: Олон улсын тээврийн форумын SIPA хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан төслийн баг “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь” төслийн үр дүнг танилцуулна. Утас: 8805-7167


Нийслэлийн Засаг захиргааны V байр

10:00 цагт: Стандарт, хэмжилзүйн газраас боловсруулсан "Төрөөс стандартчилал, хэмжилзүйн талаар баримтлах бодлого", "Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөрийн баримт бичгийн төслийг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад танилцуулна. /Иргэний танхим 10:00 цагаас эхлэх юм. Утас: 99763656


Онцгой байдлын ерөнхий газар

11:00 цагт: ҮАБЗ, ОБЕГ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон ТББ-уудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор 5 дугаар сарын 24-26-нд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахтай холбогдуулан Хэвлэлийн бага хурал зарлалаа.


"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: Архивын олон нийтэд нийтлээгүй баримтуудыг багтаасан “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” /МАХН-ын Төв хорооны 1956 оны IV бүгд хурлын тэмдэглэлээс/ номын талаар мэдээлэл өгнө.


Монгол улсын их сургууль

14:00 цагт: Дэлхийн усны өдрийг тохиолдуулан "Ус-Хөгжлийн түлхүүр" Оюутны эрдэм шинжилгээ, онол парактикийн XVII бага хурал болно. /Дугай заал/


Милиниум плаза

18:00 цагт:JCI байгууллагаас санаачлан хэрэгжүүлэх "Mentorship for rise" төсөлт хөтөлбөрийн нээлт болно. Утас: 80006940

Хуваалцах