ӨНӨӨДӨР: “Утгын чимэг-2018” богино өгүүллэгийн наадам болно
-Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 8-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-
Мэдээллийн алба

-Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 8-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-
ТӨРИЙН ОРДОН
09:00 цагт: Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
10:00 цагт: Ёс зүйн дэд хорооны хуралдаан “Г” танхимд болно.
11:00 цагт: Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
14:00 цагт: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
ХААИС
11:00 цагт: УИХ-ын гишүүн А.Ундраагийн хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Идэр оюуны ундраа” тэтгэлэгт хөтөлбөрийн нээлт ХААИС-ийн эрдмийн зөвлөлийн танхимд болно. Утас: 99287297
МУИС
14:00 цагт: “Монголын шинэ үеийн уран зохиолын өнөөгийн төлөв, ирээдүйн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн номын санд болно.
ХҮҮХДИЙН ОРДОН
18:00 цагт: “Утгын чимэг-2018” богино өгүүллэгийн наадам болно.


















