ӨНӨӨДӨР: "Ворота в Азию" олон улсын үзэсгэлэн нээгдэнэ
Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 23-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 23-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Төрийн ордон
10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
10:00 цагт: Монгол-Оросын бизнес форум болно.
Тусгаар тогтнолын ордон
10:00 цагт: Эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд Монгол Улс дахь сүрьеэгийн нөхцөл, байдлын талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албатай хамтран уулзалт зохион байгуулна. Утас: 99106580, 99149247 /Сошиал хаус/
БЗД-ийн 11 дүгээр хороо
15:00 цагт: Албан тушаалтанд газраа дээрэмдүүлсэн 400 айл нэгдэж, хорооныхоо гадаа эсэргүүцлээ илэрхийлж, Засаг даргадаа шаардлага хүргүүлж, олон нийтэд мэдээлэл өгнө. /Налайх орох замд Хонхорт/
Шонхор тауэр
11:00 цагт: АН “4/11 мэдээллийн цаг”-аар тус намын шинээр томилогдсон намын дэд дарга, нарийн бичгийн дарга нарыг танилцуулна. Мөн хүний эрхийн асуудал, инфляц, цалин тэтгэвэрийн асуудлаар мэдээлэл өгнө. Утас: 91000017.
"Монгол ньюс" мэдээллийн төв
11:00 цагт: Хөгжлийн банкны сонсголтой холбогдуулан Бүгд найрамдах намаас мэдээлэл хийнэ.
Русский Дом
16:30 цагт: "Ворота в Азию" олон улсын 37 дахь удаагийн үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнгийн хүрээнд “Здравствуй, Россия” нэртэй VR платформын нээлт болно. (Хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв)
“Степпе Арена” мөсөн өргөөн
17:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох Шайбтай хоккейн IV дивизионы “Дэлхийн аварга шалгаруулах” бүсийн тэмцээний нээлтийн ёслолын үйл ажиллагаа болно.


















