Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "XXI зууны хөдөлмөр” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно

09:00 цагт: ХХААХҮЯ, ХААИС, ШУТИС хамтран "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологийн инноваци 2018" үндэсний чуулган Корпорэйт Конвеншн төвийн Эвент холл хурлын танхимд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ӨНӨӨДӨР: "XXI зууны хөдөлмөр” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно
ӨНӨӨДӨР: "XXI зууны хөдөлмөр” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр болох зарим үйл явдлын хураангүйг хүргэж байна-

Корпорэйт Конвеншн төв

09:00 цагт: ХХААХҮЯ, ХААИС, ШУТИС хамтран "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологийн инноваци 2018" үндэсний чуулган Корпорэйт Конвеншн төвийн Эвент холл хурлын танхимд болно. Уг чуулганаар Мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, ургамал хамгаалал, хүнс үйлдвэрлэлийн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн илтгэл тавигдах бөгөөд инновацийн үзэсгэлэн гарна. Утас: 99287297

Арьсны өвчин судлалын үндэсний төв

09:00 цагт: Сүүлийн жилүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдал, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн талаар сайн, муу олон зүйл яригддаг болсон. Үүнтэй холбоотой ISO 9001:2016 чанарын стандартыг хэрэгжүүлэгч Арьсны өвчин судлалын үндэсний төв, ЭМЯ, ДЭМБ-тай хамтран "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, өвчтөний аюулгүй байдал, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сайжруулах нь" сэдэвт сургалт Арьсны өвчин судлалын үндэсний төвийн хурлын танхимд эхэлнэ. Утас: 99862926, 99183245

Туушин зочин буудал

09:30 цагт: Хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан хөтөлбөрийн танилцуулга Туушин зочин буудлын Соёмбо танхимд болно. Утас: 99112652, 99109723

Үндэсний Дата төв

10:00 цагт: Төрийн байгууллагуудын мэдээллийн систем, сүлжээний нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтын өнөөгийн түвшинтэй танилцах, төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэнд хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөр, төсөлтэй танилцах, үр дүнг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хорооны ажлын хэсэг Үндэсний дата төвийн үйл ажиллагаатай танилцана.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо

10:00 цагт: Хөдөлмөр нийгмийн дээд сургуулийн 25 жилийн ойд зориулсан "XXI зууны хөдөлмөр” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал МҮЭ-ийн холбооны төв байрны дөрвөн давхрын хурлын зааланд болно. Утас: 99027019, 88007709

Санхүүгийн Зохицуулах хороо

11:00 цагт: "Санхүүгийн салбарын III улирлын тойм болон цаг үеийн асуудлууд" сэдэвт хэвлэлийн бага хурал Санхүүгийн Зохицуулах хорооны байрны 211 тоотод болно. Утас: 51-261611, 99277963, 88861126

Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан

11:00 цагт: "Чогсомын жазаг" эрхмийн Гэгээн судар 9 боть номын нээлт Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд болно. Утас: 95000043

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: “Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье” цуглааныг 2018 оны арваннэгдүгээр сарын 11-нд зохион байгуулах талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-гаас арилжааны банкаар дамжуулан олгосон зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл хийнэ.

Хан-Уул дүүрэг

12:30 цагт: Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан лагийг дахин боловсруулан метан хий гаргаж үйлдвэрлэлийн дулаанд ашиглах шинэ дэвшилтэт технологи бүхий ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж болох Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20000 м3/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 99006938, 88010867

Төрийн ордон

14:00 цагт: Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.

Мэдээллийн аюулгүй байдлын газар

14:00 цагт: Төрийн байгууллагуудын мэдээллийн систем, сүлжээний нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтын өнөөгийн түвшинтэй танилцах, төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэнд хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөр, төсөлтэй танилцах, үр дүнг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хорооны ажлын хэсэг Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газрын үйл ажиллагаатай танилцана.

Novotel зочид буудал

14:00 цагт: "Амьд ертөнцийн цуврал Хүрээлэн" нэвтрүүлгээс хэрэгжүүлэх "Говийн 5 гайхамшиг" төслийн нээлт Novotel зочид буудалд болно. Утас: 99118668 88118668

Хуваалцах