Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Японы зурагт хуудас 30 жилийн дараа” үзэсгэлэнгийн нээлт болно

Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Японы зурагт хуудас 30 жилийн дараа” үзэсгэлэнгийн нээлт болно
ӨНӨӨДӨР: “Японы зурагт хуудас 30 жилийн дараа” үзэсгэлэнгийн нээлт болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Төрийн ордон

10:00 цагт: Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.


“Монгол ньюс” мэдээллийн төв

11:30 цагт: “Ирээдүйн гялбаа” НҮТББ өнөөгийн Монгол Улс дахь нийгмийн сэтгэцийн төлөв байдал, түүнд авах арга хэмжээ сэдвээр хэвлэлийн хурал зохион байгуулна.


ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл, Хуульчдын холбооноос Монгол Улсын Ерөнхий прокурорт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: МҮМУУХ, Монгол адууны нийгэмлэг, Амьтны эрх хамгаалах нийгэмлэгээс адууг эрлийзжүүлэхийн тулд монгол азаргыг зэрэмдэглэж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.


Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

14:00 цагт: Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Японы зурагт хуудас 30 жилийн дараа” үзэсгэлэнгийн нээлт болно.


One Event Hall

17:30 цагт: “Аутизмыг ойлгоё-Хандивын Үдэш” болно. Утас: 91859191, 99045930

Хуваалцах