Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Залуусыг өндөр цалинтай ажилд зуучлах талаар мэдээлэл өгнө

- Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Залуусыг өндөр цалинтай ажилд зуучлах талаар мэдээлэл өгнө
ӨНӨӨДӨР: Залуусыг өндөр цалинтай ажилд зуучлах талаар мэдээлэл өгнө. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 28ы өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

ХАНГАРДИ ОРДОН

11:00 цагт: НИТХ-ын ээлжит XXI хуралдаан болно. Хуралдаанаар Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхи бэхжүүлэх сургалтын хөтөлбөр батлах тухай, Төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулах тухай, Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хязгаарт өөрчлөлт оруулах тухай зэрэг 6 асуудлыг хэлэлцэнэ. Утас: 70119921, 99268461

Туушин зочид буудал

11:00 цагт: ХБНГУ-ын ЭСЯ, Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлэх "Ур чадварыг бэхжүүлэх нь” төслий албан ёсны нээлт болно. Төслийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ш.Дуппел болон албаны бусад хүмүүс оролцоно. Утас: 91915340

НИЙСЛЭЛИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлагдаж байгаа тухай болон “Залуучуудын хөгжлийн төв”-ийн дэргэд мэдээллийн технологийн найман төрлийн нарийн мэргэжлийн сургалт тогтмол төлбөргүй зохион байгуулж, БНСУ-аас аутсорсинг захиалга төсөл хэрэгжүүлж, залуучуудыг өндөр цалинтай ажилд зуучилж байгаа талаар мэдээлэл өгнө. Утас: 89017101

Хуваалцах