ӨНӨӨДӨР: Зам, тээврийн хөгжлийн яаманд амиа алдсан хохирогчийн гэр бүл мэдээлэл хийнэ
09:00 цагт: Санхүүгийн зохицуулах хороо салбарын мэргэжлийн холбоодтой хамтран “Санхүүгийн салбарын комплаенс форум-2018” арга хэмжээг “Блю Скай” зочид буудлын гурван давхрын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна
“БЛЮ СКАЙ” ЗОЧИД БУУДЛЫН ХУРЛЫН ТАНХИМ
09:00 цагт: Санхүүгийн зохицуулах хороо салбарын мэргэжлийн холбоодтой хамтран “Санхүүгийн салбарын комплаенс форум-2018” арга хэмжээг “Блю Скай” зочид буудлын гурван давхрын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Энэхүү форумаар Олон улсын валютын сан ба Монгол Улс, Санхүүгийн салбар дахь мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх арга зам, Санхүүгийн салбарын комплаенсын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, Үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршооны салбар дахь комплаенс зэрэг ач холбогдолтой сэдвийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Утас: 9927-7963, 8886-1126
МХАҮТ-ЫН ХУРЛЫН ЗААЛ
09:00 цагт: “Хуульчийн нийгмийн хариуцлага-про боно” чуулга уулзалт болно. Уулзалтаар про боно үйл ажиллагааг Монгол Улсад хэрхэн үр дүнтэй амжилттай хөгжүүлэх, хэрэгжүүлэх санал санаачилга, туршлагаас хуваалцаж, арга замаа тодорхойлно. Утас: 98066116
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ
10:00 цагт: ШУА-ийн гишүүний ээлжит сонгууль явагдаж байгаатай холбогдуулан салбарын бага чуулган, бүтэцийн академиудаас нэр дэвшигч 14 эрдэмтний бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр үргэлжлэн гарна. Үзэсгэлэн ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын зургаан давхарт 10:00-17:00 цагийн хооронд дэлгэгдэх бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй. Утас: 98119897
МОНГОЛ НЬЮС МЭДЭЭЛЛИЙН ТӨВД
11:00 цагт: 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны байранд үйлдэгдсэн хүн амины онц ноцтой хэргийн хохирогч болох талийгаач Т.Гомбосүрэнгийн гэр бүлийн хүн, өмгөөлөгчдийн хамт хэвлэлийн хурал хийж, хэргийн явцын талаар болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид шаардлага хүргүүлэх тухай мэдээлэл хийнэ. Утас: 88088878
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
12:00 цагт: Иж бүрэн тоноглогдсон лабораторийн автомашин хүлээн автомашин хүлээн авах ёслолын үйл ажиллагаа болно. Утас: 88106649


















