Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно
Өнгөрсөн долоо хоногт Үндэсний их баяр наадам тохиосонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ээлжит хуралдааныг хуралдуулахгүйгээр өнжиж, долоодугаар сарын 20-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн.
Мэдээллийн алба

Энэ шийдвэрийн дагуу өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан 16:00 цагт Төрийн ордны Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар, зуншлагын нөхцөл байдал, Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратеги батлах тухай болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан нэр бүхий хоёр хуулийн төсөл гэх мэт 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.