Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Зээлийн хүүг бууруулах арга замууд" хэлэлцүүлэг болно

Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 16-ны Баасан гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд толилуулж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ӨНӨӨДӨР: "Зээлийн хүүг бууруулах арга замууд" хэлэлцүүлэг болно
ӨНӨӨДӨР: "Зээлийн хүүг бууруулах арга замууд" хэлэлцүүлэг болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 16-ны Баасан гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд толилуулж байна.

Улаанбаатар зочид буудал

08:30 цагт: Академич, Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын хүний гавьяат эмч, төрийн шагнагт Т.Шагдарсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал, гэрэл зургийн үзэсгэлэнгийн арга хэмжээ Улаанбаатар зочид буудлын "Хөх асар" хурлын танхимд болно. Утас: 70187903, 99011565

Бэст Вестэрн Премиер Туушин зочид буудал

09:00 цагт: Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн боловсрол" төслийн хүрээнд төрийн байгууллагууд, төсөл хөтөлбөрийн төлөөлөл болон бизнесийн байгууллагын удирдлагуудыг хамруулсан “Бизнесийн ногоон гарц” үндэсний чуулганыг Бэст Вестэрн Премиер Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулна.

Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв

09:00 цагт: ШУА-ийн Химийн Хүрээлэнд Байгалийн Нэгдлийн Химийн Лаборатори байгуулагдсны 45 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал эхэлнэ. Утас: 98119897

МОНГОЛБАНК

09:00 цагт: "Зээлийн хүүг бууруулах арга замууд" хэлэлцүүлэг Монголбанкны таван давхрын хурлын танхимд болно.

ЧИНГИС ХААН ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт "Хавдар судлалын тулгамдсан асуудал-2018" сэдэвт эрдэм шинжилгээний хурал Чингис хаан зочид буудлын хурлын танхимд болно. Утас: 99063902, 91115302

Засгийн газрын II байр

10:00 цагт: Соёлын өвийн үндэсний төвөөс зохион байгуулах "Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт, ашиглалтын нэгдсэн систем бий болгох зөвлөлдөх уулзалт"-ыг Засгийн газрын II байрны хурлын танхимд эхэлнэ. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтад хамгийн чухлаар тавигдаад байгаа газрын харилцаа, бүтээн байгуулалт болох уул уурхайн хайгуул, ашиглалт, төмөр ба авто зам, суурьшлын бүсэд газар олголт, газар тариалан, аялал жуулчлалтай холбоотой бодлого, төлөвлөлтийг хийдэг төрийн захиргааны төв байгууллагууд, төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн байгууллагуудын хүрээнд тус зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.

ХАНГАРДИ ОРДОН

10:00 цагт: Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд болно. Утас: 90119120

MN МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00 цагт: Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир “Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт болон нүүрс тээвэрлэлтийн өнөөгийн байдал, гэмт хэргийн гаралт” сэдвээр мэдээлэл хийнэ.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төв

11:00 цагт: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газар, БНСУ-ын Засгийн газрын агентлаг, Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА (KOICA), “Эм Кэй Ай Ти” /MKIT/ сургалтын төв хамтран Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн аутсорсинг захиалгыг гүйцэтгэх иргэдийг сонгон шалгаруулах нээлттэй ажлын байрны үзэсгэлэн яармаг болох тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас: 89017101

ҮНДЭСНИЙ НОМЫН САН

14:00 цагт: Нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны тухай "Арслан" хөрөг нийтлэлийн номын нээлт Үндэсний номын санд болно.

НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН ГАЗАР

14:00 цагт: Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Монголын эрэгтэйчүүдийн холбоотой хамтран “Монголын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгуулна. Утас: 99187024

Монгол Улсын Их Сургууль

15:00 цагт: "МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг-2019" гардуулах үйл ажиллагаа МУИС-ийн 1 дүгээр байрны Эрдмийн танхимд болно. Өмнөх жилүүдэд "МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг"-ийг тухайн хичээлийн жилд 20 орчим оюутанд олгодог байсан бол энэ хичээлийн жилээс эхлэн жил бүр 200 гаруй оюутанд олгож байхаар болсон юм. Утас: 99002019

Хуваалцах