Үр үржүүлгийн талбайг Өмнөговь аймагт байгуулж байна
Өмнөговь аймаг нь Солонгосын Кенсанбуг аймаг, ХААИС-тай хамтран ажиллаж хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж байна.
Мэдээллийн алба

Өмнөговь аймаг нь Солонгосын Кенсанбуг аймаг, ХААИС-тай хамтран ажиллаж хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж байна. 2017 онд тус бүрдээ 300 мкв таван ширхэг зуны хүлэмжийг байгуулж солонгос сортын өргөст хэмх, гүзээлзгэнэ, хулуу гэх мэтийг тариалсан бол энэ жил төрлүүдийг өргөжүүлж дээрх төрлүүд дээр нэмж амтат чинжүүг тариалахаар үрсэлгээгээ суулгаж байна.
Мөн энэ онд 600 мкв хоёр ширхэг өвлийн хүлэмжийг байгуулж тариалалтыг хийсэн байна. Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх замаар Өмнөговь аймагт үр үржүүлгийн талбайг байгуулна.
Энэхүү бүтээн байгуулалтыг "Говийн оюу" хөгжлийг дэмжих сан, орон нутгийн төсвөөр санхүүжүүлэн газар тариалангийн салбарыг дэмжин ажиллаж байна.


















