Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Уралдааны шилдгүүдэд шагналыг нь гардууллаа

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас санаачлан Аймгийн иргэдийн хурлын даргын ивээл дор “Гал тоглоом биш” гар зургийн уралдааныг 41 жилдээ зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уралдааны шилдгүүдэд шагналыг нь гардууллаа
Уралдааны шилдгүүдэд шагналыг нь гардууллаа. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас санаачлан Аймгийн иргэдийн хурлын даргын ивээл дор “Гал тоглоом биш” гар зургийн уралдааныг 41 жилдээ зохион байгууллаа.

Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, зураг зурах авъяасыг нээх, гал түймрийн хор хөнөөлийг ойлгуулах, бууруулах зорилготой тус уралдаан ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд, бага анги, сургуулийн өмнөх боловсролын гэсэн дөрвөн ангилалаар явагдаж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Уралдаанд нийт 400 гаруй бүтээл ирснээс зохиомж, уран санаа, гүйцэтгэл, стандарт хэмжээ зэргийг үндэслэн 39 хүүхдийн бүтээлийг шилдгээр шалгаруулан, шагнаж урамшууллаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах