Урамшуулалт зохицуулалтын гэрээ байгууллаа
Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр нар зарим тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн удирдлагуудтай "Урамшуулал, зохицуулалт”-ын гэрээнд гарын үсэг зурлаа.
Мэдээллийн алба

Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр нар зарим тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн удирдлагуудтай "Урамшуулал, зохицуулалт”-ын гэрээнд гарын үсэг зурлаа.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар "Урамшуулалт зохицуулалтын журам”-ыг баталсан бөгөөд энэхүү журам батлагдснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн техник, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, зардал хэмнэх, хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээний чанарыг дээшлүүлэн, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид үр ашиггүй хэрэглээгээ бууруулах, эрчим хэмнэлт хийх, бүтээмжийг нэмэгдүүлэх, гарсан үр дүнг тооцуулан урамшуулал авах боломжтой болсон билээ.

Дээрх журмын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос 12 тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид санал хүргүүлсэн бөгөөд өнөөдөр 8 компани гэрээгээ байгууллаа. Эрчим хүчний зохицуулах хороотой байгуулсан гэрээний дагуу "ДЦС-3” ТӨХК, "ДЦС-4” ТӨХК, "УБЦТС” ТӨХК, "ЭБЦТС” ТӨХК, "ДСЦТС” ХК, "БЗӨБЦТС” ТӨХК, "ДДС” ТӨХК зэрэг байгууллагууд дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүч, дамжуулалт, түгээлтийн алдагдлыг бууруулж, цахилгаан,дулаан үйлдвэрлэх жишмэл түлшний хувийн зарцуулалтыг багасган, үндсэн тоноглолын найдвартай ажиллагааг сайжруулж, нэг хэрэглэгчид оногдох тасалдлын тоог цөөрүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон борлуулалтын авлага цугларалтыг сайжруулах үүрэг хүлээж байгаа юм байна.
























