Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уран зургийн уралдааны ялагчид тодорлоо

Санхүүгийн боловсрол” аяны хүрээнд “Дэлхийн хуримтлалын өдөр”-т зориулан Монголбанк,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уран зургийн уралдааны ялагчид тодорлоо
Уран зургийн уралдааны ялагчид тодорлоо. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн боловсрол” аяны хүрээнд “Дэлхийн хуримтлалын өдөр”-т зориулан Монголбанк, ХБНГУ-ын Хадгаламжийн Банкны Олон Улсын Хамтын Ажиллагааны Сан (ХБОУСан), Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци хамтран 7-17 насны хүүхдүүдийн дунд “Би мөнгөө юунд зориулан хуримтлуулах вэ? ” сэдэвтэй хоёр долоо хоногийн хугацаатай уран зургийн уралдаан зарласан бөгөөд нийт Улаанбаатар хот, хөдөө орон нутгаас 1150 бүтээл ирсэн. “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн арга хэмжээний үеэр уралдааны ялагчид шагнал гардууллаа.

1-р байр- Нийслэлийн БГД-ийн 20 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Б.Болор

2-р байр- Нийслэлийн БЗД-ийн Тэргүүний 53-р сургуулийн 5Г ангийн сурагч Н.Нандинцэцэг

3-р байр- Шинэ Монгол сургуулийн 5-4 ангийн сурагч Э.Батхишиг нар тус тус эзэллээ.

Фото зураг:

1-р байр

2-р байр

3-р байр

Эх сурвалж: Монголбанк

Хуваалцах