Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Ураны нөөц бүхий ордуудаа хэрхэн ашиглах вэ?

УИХ-аас 2009 онд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-доо цацраг идэвхт ашигт малтмал буюу ураныг энхийн зорилгоор ашиглагч орон болох зорилтоо дэвшүүлсэн байдаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ураны нөөц бүхий ордуудаа хэрхэн ашиглах вэ?
Ураны нөөц бүхий ордуудаа хэрхэн ашиглах вэ?. Зураг: МҮОНРТ

УИХ-аас 2009 онд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-доо цацраг идэвхт ашигт малтмал буюу ураныг энхийн зорилгоор ашиглагч орон болох зорилтоо дэвшүүлсэн байдаг.

Мөн ондоо тус бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрөө батлаж, энэ салбарын үйл ажиллагааг зохицуулсан хуулиа ч гаргасан юм. УИХ-ын батласан цацраг идэвхт ашигт малтмалын салбарт баримтлах бодлогын зорилго нь “Цацраг идэвхт ашигт малтмалын нөөц баялгаа гүнзгийрүүлэн судлах, түүнийг энхийн зорилгоор олборлогч, боловсруулагч, экспортлогч тэргүүлэгч орны нэг болох, улмаар цөмийн энергийг эдийн засаг, нийгмийн салбарт өргөн хүрээнд ашиглах, хүний эрүүл мэндэд аюулгүй, экологийн хувьд цэвэр байгаль орчинд ээлтэй технологиор цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд оршино” гэж тодорхойлсон байдаг.

Үүний дагуу Шинэчлэлийн Засгийн газар 2016 оны дунд үе гэхэд уран олборлон шар нунтаг боловсруулан экспортлохоор мөрийн хөтөлбөртөө тусгасан.

Өөрөөр хэлбэл, энэ үеэс уул уурхайд шинэ салбарын үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Эхний ээлжинд ашиглах орд газрын тухайд Цөмийн энергийн газрын дэд дарга Ц.Дамдинсүрэн ийм тайлбар хийж байна.

Ураны ордыг ашиглах нь нэгэнт ийн тодорхой болсон болохоор хэрхэн яаж, ямар арга замаар гэдгийг өнөөдөр ярих нь зүйн хэрэг гэдгийг манай сэтгүүлч онцлосон байна. Энэ асуултад хариу өгөх мэдээллийг маргаашийн 8:11 тоймчийн хөтөлбөрөөс хүлээн авч сонсоорой.

Түлхүүр үг:Ураны нөөц бүхий ордуудаа хэрхэн ашиглах бэ?
Хуваалцах