Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Урд хөршид газар дор байрлах тансаг зочид буудал нээлтээ хийв

Дэлхийн олон оронд нийтдээ 200 гаруй салбартай “Shi Mao” зочид буудлын сүлжээний шинэ салбар урд хөршийн Шанхай хотод өчигдөр нээлтээ хийлээ. Далайн түвшнээс доош 88 метрт байрлах тус байгууламжийг чулуу олборлодог уурхай байсан газар байгуулсан бөгөөд дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн зочид буудал

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урд хөршид газар дор байрлах тансаг зочид буудал нээлтээ хийв
Урд хөршид газар дор байрлах тансаг зочид буудал нээлтээ хийв. Зураг: МҮОНРТ

Дэлхийн олон оронд нийтдээ 200 гаруй салбартай “Shi Mao” зочид буудлын сүлжээний шинэ салбар урд хөршийн Шанхай хотод өчигдөр нээлтээ хийлээ. Далайн түвшнээс доош 88 метрт байрлах тус байгууламжийг чулуу олборлодог уурхай байсан газар байгуулсан бөгөөд дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн зочид буудал хэмээн нэрлэх болжээ.

Нийт 18 давхар тус зочид буудлын 16 давхар нь газар дор байрладаг. Зөвхөн хамгийн дээд талын хоёр давхар газраас ил харагдах аж. Мөн инженерүүд энэ байгууламжийг барихын тулд усан хангамж, дулааны системийг тус барилгын хоёр давхартай тэнцэх хэмжээтэй доош ухаж, суурьлуулжээ. Түүнчлэн эл тансаг зэрэглэлийн буудал зочны 336 өрөөтэй бөгөөд бүх л өрөөний цонхоор хиймэл нуур болон хүрхрээг тольдох боломжтой аж.

Хуваалцах