Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хоёр дүүрэгт хүн мал амьтны гоц халдварт өвчин бүртгэгдээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хоёр дүүрэгт хүн мал амьтны гоц халдварт өвчин бүртгэгдээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мал эмнэлэгүүдтэй хамтран хүн мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хийж эхлээд байна.

Баянзүрх дүүргийн хувьдурьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авсан тул одоогоор шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээгүй байгааг албаны эх сурвалж мэдээллээ. Энэ жилийн хувьд дүүргийн нутаг дэвсгэрт байгаа 22 орчим мянган үхэрт урьдчилан сэргийлэх тарилга хийхээр төлөвлөж байгаа юм. Иймд мал бүхий иргэдийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад идэвхтэй оролцож уриаллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Хуваалцах