Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өглөө

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өглөө
Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өглөө. Зураг: МҮОНРТ

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.

Хүйтний эрч чангарч, гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо, Гамшгаас урьдчилан сэргийх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүй нар дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн холбогдох мэргэжилтнүүдэд 2018 оны ажил үйлчилгээг чанар хүртээмжтэй, шуурхай зохион байгуулах, ажил эрчимжүүлэх талаар үүрэг чиглэл өглөө.

Монгол Улсын Засгийн газраас цахилгааны үнийн шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан цахилгаан ашиглалтын галын аюулгүй байдлыг хангах, гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэгдсэн арга хэмжээнүүд дүүргүүдийн нутаг дэвсгэрт явагдаж үр дүнгээ тооцсон.

Шинэ жилийн баярын арга хэмжээтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулж буй иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, ресторан, караоке, баарны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг барилга байгууламжууд, мөн үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагууд, пиротехникийн хэрэгслийг импортлох, хадгалах, ашиглах зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн барилга байгууламж, томоохон худалдааны төв, зах болон нийтийн эзэмшлийн зам талбайд шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдаж буй иргэдийг тус тус хамруулан шалгалтыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зохион байгуулан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар шалгалтаар нийт 88 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 346 зөрчил илрүүлж, 74 зөрчил буюу 21.3 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 56, мэдэгдэл 24-ийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж, галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн нийт 6 субъектыг 3.900.000 төгрөгөөөр торгож захиргааны арга хэмжээ тооцсон байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраэас мэдээллээ.

Хуваалцах