Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд 800 гаруй мянган хүнийг хамруулжээ

Харин манай улс одоогоор хүн амын 25 хувийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамруулаад байгаа юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд 800 гаруй мянган хүнийг хамруулжээ
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд 800 гаруй мянган хүнийг хамруулжээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд 800 гаруй мянган хүнийг хамруулжээ.

Дэлхийн улс орнуудад эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамгийн ихдээ иргэдийнхээ 30-35 хувийг хамруулдаг байна. Харин манай улс одоогоор хүн амын 25 хувийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамруулаад байгаа юм. Энэ нь чамлахааргүй үзүүлэлт. Эрүүл мэндийн яамнаас хүн амын 40-45 хувийг эрт илрүүлэг шинжилгээнд хамруулах зорилт тавин ажиллаж байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга н.Ганхуягийн ярианд анхаарлаа хандуулъя.

Mongolian National Radio · Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд 800 гаруй мянган хүнийг хамруулжээ

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр хүн амын дунд ихэвчлэн хоол боловруулах эрхтэн тогтолцооны өвчлөл, зүрх судас болон бэлгийн замын өвчлөл элбэг байгаа тоон үзүүлэлт гарчээ.

Эрүүл мэндийн яам энэ онд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

Ингэхдээ эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, бэлгийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, суртачилгааг сар бүр явуулах юм байна.

Хуваалцах