Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч, үзүүлэх дадлага сургууль хийлээ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргаа, Улаан загалмайн дунд шатны хороотой хамтран “Усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч, үзүүлэх дадлага сургууль хийлээ
Урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч, үзүүлэх дадлага сургууль хийлээ. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргаа, Улаан загалмайн дунд шатны хороотой хамтран “Усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр хамтран ажилласан байгууллагууд чиглэл тус бүрээр иргэдэд заавар зөвлөмж өгч, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид уснаас эрэн хайх аврах ажиллагааны багаж хэрэгслийг дэлгэн иргэдэд танилцуулсан юм.

Мөн усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламж үзүүлэх дадлага сургуулийг хийж, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангах заавар зөвлөмж өглөө. Он гарсаар аймгийн хэмжээнд 9 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 10 иргэн амь насаа алдсан байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах