Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Урьдчилан цэвэрлэх байгууламжтай холбоотой мэдээлэл танилцуулах сургалт боллоо

Монгол Улсын Засгийн газар, Жайка олон улсын байгууллагатай хамтран "Улаанбаатар хотын үйлдвэрийн хаягдал усны хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийг 2022 оны есдүгээр сараас 2025 оны долоодугаар сар хүртэл хэрэгжүүлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урьдчилан цэвэрлэх байгууламжтай холбоотой мэдээлэл танилцуулах сургалт боллоо
Урьдчилан цэвэрлэх байгууламжтай холбоотой мэдээлэл танилцуулах сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар, Жайка олон улсын байгууллагатай хамтран "Улаанбаатар хотын үйлдвэрийн хаягдал усны хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийг 2022 оны есдүгээр сараас 2025 оны долоодугаар сар хүртэл хэрэгжүүлнэ.

Энэ хугацаанд Урьдчилан цэвэрлэх байгууламжийн дүрэм, журам болон тогтолцоог боловсронгуй болгох, стандартыг сайжруулах, Урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах гарын авлага боловсруулах, Аж ахуйн нэгжүүдийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх гэсэн 4 дэд арга хэмжээг зохион байгуулах юм.

Аж ахуйн нэгжүүдийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилгын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг компаниудад "Урьдчилан цэвэрлэх байгууламж байгуулахтай холбоотой мэдээлэл танилцуулах сургалт"-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жайкагийн зөвлөх багтай хамтран зохион байгуулав.

Сургалтад Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн холбоо, Хүнсчдийн холбоо болон Монголын махны холбооны төлөөлөл болох 120 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцлоо.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах