Урьдчилсан байдлаар Биндэр сумаас 1 айлын өвөлжөө, 2 айлын хаваржаа, 40 бухал өвс шатжээ
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Хэнтий аймгийн Батширээт, Биндэр суманд гарч байгаа ой хээрийн түймэр баруун тал Турагтхаан уул, урд тал нь Цагаан горхи буюу Батширээт суманд 40 км ойртож ирсэн бол, зүүн тал нь Биндэр сумын Өвөр таравгантай,
Мэдээллийн алба

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Хэнтий аймгийн Батширээт, Биндэр суманд гарч байгаа ой хээрийн түймэр баруун тал Турагтхаан уул, урд тал нь Цагаан горхи буюу Батширээт суманд 40 км ойртож ирсэн бол, зүүн тал нь Биндэр сумын Өвөр таравгантай, Амгалантын голын зүүн талаар, Балж голоор алдагсан газруудыг цурманд оруулан цурмыг манаж байна. Урьдчилсан байдлаар Биндэр сумаас 1 айлын өвөлжөө, 2 айлын хаваржаа, 40 бухал өвс шатсан мэдээлэл авагдсан.
ОБЕГ, Үндэсний аврах бригад, Гал түймэртэй тэмцэх газар, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн ОБГ, Онон Балжийн БЦГ-ын тусгай хамгаалалтын захиргаа, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын иргэд нийт 436 хүн 40 автомашин, 32 морь голомтод ажиллаж байна.
УЦУОШГ-аас үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажилгааг явуулахаар Архангай, Булган, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутагт гарч амжилттай явуулж уулархаг нутгаар 0- 10 мм хур тунадас орсон.
УЦУОШГ-аас Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт гарч Хэнтий аймгийн Батширээт суманд гарч байгаа түймрийн чиглэлд үүлэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2 удаагийн харвалт явуулсан.

Түймрийн IY зэрэглэл буюу түймрийн нэн аюултай зэрэгт: Увс аймгийн Улаангом, Баруунтуруун, Завхан аймгийн Нөмрөг, Баян-Тэс, Тосонцэнгэл, Хөвсгөл аймгийн Мөрөн, Чандмань, Тариалан, Цагаан-Үүр, Шинэ-Идэр, Өвөрхангай аймгийн Хархорин, Булган аймгийн Булган, Могод, Тэшиг, Хутаг, Ингэт толгой, Орхон аймаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Орхон, Ерөө, Цагааннуур, Орхонтуул, Баруунхараа, Төв аймгийн Зуунмод, Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өндөрхаан, Баян-Овоо, Биндэр, Дархан, Дорнод аймгийн Халхгол,
Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт: Завхан аймгийн Цэцэн-Уул, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Хатгал, Баянзүрх, Рашаант, Архангай аймгийн Цэцэрлэг, Түвшрүүлэх, Өвөрхангай аймгийн Хужирт, Сэлэнгэ аймгийн Зүүн хараа, Төв аймгийн Баянчандмань, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Дорнод аймгийн Чойбалсан, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Улаанбаатар, Тэрэлж орчмын бүс нутаг хамрагдаж байна


















