Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ургамал хамгааллын бодис, бордоог хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байна

Газар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицид, химийн бордооны жагсаалт болон тэдгээрийг хэрэглэх тун, хэмжээг гарган Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ургамал хамгааллын бодис, бордоог хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байна
Ургамал хамгааллын бодис, бордоог хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байна. Зураг: МҮОНРТ

Газар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицид, химийн бордооны жагсаалт болон тэдгээрийг хэрэглэх тун, хэмжээг гарган Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын нарын 2018 оны 2 дугаар сарын 20-ний өдрийн А/32, А/28, А/63 тоот хамтарсан тушаалаар батлууллаа.

Таримал ургамлын ургацыг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор ТЭДС-гаар дамжуулан 9 тонн үр ариутгалын бодисыг 5 дугаар сарын 05-ны дотор, ургамал ургалтын болон уринш боловсруулалтын үед хэрэглэх 396 тонн ургамал хамгааллын бодис, 2800 тонн нийлмэл бордоо, 80 тонн гумины бордоо тус тус 5 дугаар сарын 15-ны дотор 30 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлээр олгож эхэллээ.

Түүнчлэн тариалангийн талбайн хөрсний үржил шимийг сайжруулах, элэгдэл, эвдрэлээс хамгаалах зорилгоор тариалангийн талбайг хашаажуулах, хашааны загвар хийцийг тодорхойлж стандартаар баталгаажуулах, ойн зурвас байгуулах зэрэг ажлын бэлтгэл ажлыг хангаж байна.

Хуваалцах