Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Нийгэм

Ургац хураалтын ажиллах хүчийг нэмэгдүүлнэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ургац хураалтын ажиллах хүчийг нэмэгдүүлнэ
Ургац хураалтын ажиллах хүчийг нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Тариалантай иргэн, аж ахуйн нэгжүүдээс ажиллах хүчний захиалга ирүүлсний дагуу Зэвсэгт хүчний нэгтгэл анги, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн нийт 2800 цэргийн албан хаагч, сонсогч, оюутан, залуусыг ургац хураалтын ажилд оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

2026 оны наймдугаар сарын 24-ний өдрийн байдлаар 115 цэргийн албан хаагч төмс, хүнсний ногооны ургац хураалтад ажиллаж буйг ХХААХҮЯ-наас мэдээлсэн.

Цаашид ургац хураалтын ажилд Дотоод хэргийн их сургууль болон бусад их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сурагчид, сонсогчид, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэмэлтээр хүн, хүчийг татан оролцуулах зохион байгуулалтыг хийж байна.

Хуваалцах