"Ургацын баяр-2016" өдөрлөг өнөөдөр нээлтээ хийнэ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс зохион байгуулах “Ургацын баяр-2016” өдөрлөгийн арга хэмжээ өнөөдөр 12:00 цагт нээлтээ хийнэ. Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах
Мэдээллийн алба

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс зохион байгуулах “Ургацын баяр-2016” өдөрлөгийн арга хэмжээ өнөөдөр 12:00 цагт нээлтээ хийнэ. Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах тус арга хэмжээний үеэр эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үзэсгэлэн худалдаа болох юм.
Үзэсгэлэн худалдаанд дүүргийн өрхийн тариалан эрхлэгчдээс гадна Дархан, Сэлэнгэ, Төв, Булган, Ховд, Увс, Өмнөговь аймгийн ногоочид оролцох ажээ. Үзэсгэлэн худалдаа ирэх 10 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.


















