Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Ургацын баяр" хийжээ

Ховд аймгийн Буянт сумаас төрөн гарсан алдартнуудад хүндэтгэл үзүүлэх баяр наадам наймдугаар сарын 25-ны өдөр Буянт голын хөвөөнд болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ургацын баяр" хийжээ
"Ургацын баяр" хийжээ. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Буянт сумаас төрөн гарсан алдартнуудад хүндэтгэл үзүүлэх баяр наадам наймдугаар сарын 25-ны өдөр Буянт голын хөвөөнд болжээ. Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, сум орон нутгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчид оролцож, Буянт сумаас төрөн гарсан алдартнуудын төлөөлөл Улсын харцага О.Хангай, хувилгаан маарамба Ю.Мягмаржав, Ж.Баатархүү нарт хүндэтгэл үзүүлсэн байна.



Буянт сумаас төрөн гарсан алдартнуудад хүндэтгэл үзүүлэх баяр наадмын хүрээнд хүчит бөхийн барилдаан зохион байгуулж, Улсын цолттой гурав, аймгийн цолтой 21, сумын цолтой 25, нийт 64 бөх барилдсанаас Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Аймгийн харцага н.Сосорбарам үзүүрлэсэн байна.



Буянт сум нь төрөл бүрийн хүнсний ногоо, жимс тариалалтаараа аймагтаа тэргүүлдэг аж. Тиймээс Буянт сумаас төрөн гарсан алдартнуудад хүндэтгэл үзүүлэх баяр наадмын хүрээнд орон нутгийнхаа онцлогийг илэрхийлсэн “Ургацын баяр” зохион байгуулжээ. Энэ үеэр газар тариалан эрхлэгчид өөрийн тарьж ургуулсан хүнсний ногоогоороо оролцож, хамгийн том тарвас, хүнсний ногоог шалгаруулан дуудлага худалдаагаар худалдсан байна.

Хуваалцах