Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг өнөөдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Медиа холдинг ХХК /ТВ9 телевиз/, Медиа боловсрол суваг ХХК /Боловсрол телевиз/, Эн Ти Ви Бродкастинг ХХК /NTV телевиз/, Масс Ти Ви ХХК /Масс телевиз/-ийн Гүйцэтгэх захирал, удирдлагуудтай уулзалт зо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг өнөөдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Медиа холдинг ХХК /ТВ9 телевиз/, Медиа боловсрол суваг ХХК /Боловсрол телевиз/, Эн Ти Ви Бродкастинг ХХК /NTV телевиз/, Масс Ти Ви ХХК /Масс телевиз/-ийн Гүйцэтгэх захирал, удирдлагуудтай уулзалт зохион байгуулав.

Уулзалтын үеэр телевиз, сувгийн удирдлагуудын санал, хүсэлтийг сонсож, телевизийн өргөн нэвтрүүлгийн болон кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд хийгдэж буй байнгын хяналт, мониторингийн дүнг танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар ярилцав.

Зохицуулах хорооны удирдлага цаашид бусад телевизийн өргөн нэвтрүүлгийн болон кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулж, холбогдох асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Хуваалцах