Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

“Өргөө” амаржих газраас тоног төхөөрөмж алга болжээ

Төрөх эмнэлгээс зарим тоног төхөөрөмж алга болсон хэрэг гарчээ. Тодруулбал, "Өргөө" амаржих газраас нярайн шарлагын аппарат зэрэг олон тооны тоног төхөөрөмж дутсан нь тооллогоор ил болжээ. Цагдаагийн байгууллагаас эдгээр тоног төхөөрөмжийг тухайн эмнэлгийн эмч, сувилагч нар хувийн эмнэлэгтээ ашиглаж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Өргөө” амаржих газраас тоног төхөөрөмж алга болжээ
“Өргөө” амаржих газраас тоног төхөөрөмж алга болжээ. Зураг: МҮОНРТ

Төрөх эмнэлгээс зарим тоног төхөөрөмж алга болсон хэрэг гарчээ. Тодруулбал, "Өргөө" амаржих газраас нярайн шарлагын аппарат зэрэг олон тооны тоног төхөөрөмж дутсан нь тооллогоор ил болжээ. Эдгээр тоног төхөөрөмжийг тухайн эмнэлгийн эмч, сувилагч нар хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан байж болзошгүй хэмээн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэрэг үүсгэн шалгаж байна.

Энэ хэргийн талаар цагдаагийн эх сурвалжаас тодруулахад “мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Хуваалцах