Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өрийн дутууг барагдуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах нь зүйтэй” гээд “Нийслэлийн 2017 оны төсвийн тодотгосон

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрийн дутууг барагдуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов
Өрийн дутууг барагдуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах нь зүйтэй” гээд “Нийслэлийн 2017 оны төсвийн тодотгосон төлөвлөгөөний дагуу үлдэж буй 1 сарын хугацаанд төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэн, төсвийн орлогын төлөвлөгөөг 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэр төрлөөр нь ханган биелүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудын хороодод ажиллах хуваарийг батлах тухай” А/918 дугаар захирамжийн хэрэгжилтийг 2018 оноос эхлэн хангаж ажиллах, Татварын орлогын ногдол, өрийн дутууг барагдуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Хуваалцах