Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмж

18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү хэмжээний тэтгэмж авах эрхтэй бөгөөд хүүхдийн тоонд төрүүлсэн болон үрчлэн авсан, асран хамгаалж, харгалзан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмж
Өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмж. Зураг: МҮОНРТ

18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү хэмжээний тэтгэмж авах эрхтэй бөгөөд хүүхдийн тоонд төрүүлсэн болон үрчлэн авсан, асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа хүүхдийг хамааруулна.

Тэтгэмжид хамрагдах иргэн дараах баримт бичгийг бүрдүүлнэ /цахимаар/

-Өргөдөл

-Иргэний үнэмлэх

-Эхнэр, эсвэл нөхрийн нас барсны гэрчилгээ, хэрэв гэрлэлт цуцлуулсан, гэрлэж байгаагүй бол энэ тухай иргэний улсын бүртгэлийн лавлагаа

-Баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

-Хүүхдийн төрсний гэрчилгээ (16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх).

-Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д тодорхойлсон иргэнд тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Хуваалцах